АШУҮИС-ийн Дархан-Уул, Дорноговь, Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулиудын захирал Б.Баясгаланмөнх, М.Отгончимэг, Д.Гүндэгмаа нар Япон улсын Чиба мужийн TOHTO их сургууль дээр зохион байгуулагдсан “24th Annual Meeting of the Japanese Society for Early stage of Dementia" эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэгт нийгэмлэгийн тэргүүн профессор Kenta Shigemori, зөвлөх профессор Takaki Shimura нарын урилгаар 2024 оны 11 сарын 09-11 өдрүүдэд оролцлоо. Эрт үеийн зөнөгрөлийн шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс, түүнээс урьдчилан сэргийлэх, зөнөгрөлтэй хүмүүст үзүүлэх асаргаа сувилгаа, эмчилгээ, оношилгооны талаар илтгэл хэлэлцүүлэгдэж Монголын ахмад настны судалгаа, өнөөгийн байдал, эрх зүйн орчны талаар харилцан санал солилцлоо.
Мөн нийгэмлэгийн тэргүүн, профессор Kenta Shigemori (President of Japanese Society of Early stage of Dementia), профессор Takaki Shimura (Honorary Director of Japanese Society of Early stage of Dementia), дэд тэргүүн Oshiro Hajepme (Vise president of Japanese Society of Early stage of Dementia), профессор Kazuhiko Yamashita (Professor Tohto university) нартай ажлын уулзалтыг зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээ судалгааны ажлын талаар санал солилцон, хамтран ажиллахаар боллоо.