АШУҮИС-ийн Дархан-Уул, Дорноговь, Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулиудын захирал Б.Баясгаланмөнх, М.Отгончимэг, Д.Гүндэгмаа нар 2024 оны 11 сарын 12-14 өдрүүдэд Японы Софиа их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн Сувилахуйн салбар сургуулиар зочлон захирал профессор Fumiyo Ishikawa (Ph.D.,RN., Director of Nursing Department, Sophia university, Adult nursing, Rehabilitation Nursing), профессор Mihoko Ryouha (Ph.D., RN., RPHN., Director of Student Affairs, Community Health Nursing, Home Nursing), профессор Shima Sakai (Ph.D., RN., Gerontology Nursing), дэд профессор Yae Yoshino (Ph.D., R., RMW, RPH., Global Health, Sexual and Reproductive Health) нартай ажлын уулзалтыг зохион байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах талаар санал солилцлоо. Мөн Софиа их сургуулиас оюутнуудын төлөөлөлтэй хийх уулзалтыг зохион байгуулсан.
Уулзалтын хүрээнд:
• Оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх
• Хамтарсан судалгаа шинжилгээний ажлыг зохион байгуулах
• Сувилахуйн сургалтын хөтөлбөрийн хөгжил, сургалтын арга зүй туршлагаа хуваалцах
• Багш нарын хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд хамтарч ажиллах
Токио дахь ахмад настны асаргаа сувилгааны төвтэй танилцаж, сувилахуйн тусламж үйлчилгээний орчин нөхцөл, хангамж, тоног төхөөрөмжийн дэвшил зэргийг үзэж танилцсан болно.