Дархан-Уул аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэссэнтэй холбоотойгоор АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуультай хамтран ажиллах тухай Нэгдсэн Эмнэлгийн ерөнхий эмчийн албан хүсэлтийн дагуу Сувилахуйн IV дамжааны оюутнууд сайн дураараа 2024 оны 12 дугаар сарын 03-аас 25-ны өдрүүдэд ХӨТӨЧ СУВИЛАГЧ-аар ажиллаж, тус эмнэлгээр үйлчлүүлэгчдийг тосон авч, тусламж үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай авахад нь дэмжлэг болох мэдээллээр хангаж, чиглүүлэх, зөөвөрлөх, хүргэж өгөх, ар гэрийнхэн эргэлтээр ирсэн тухай мэдээллийг эмчлүүлэгчдэд мэдээлэх зэрэг үүрэгтэй ажиллаа.