Ачаалж байна

СУВИЛАХУЙН ХӨГЖИЛ 2025 БҮСИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Админ 2025 оны 2-р сарын 26 өдөр

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС-ийн Сувилахуйн тэнхим, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн алба хамтран зохион байгуулсан Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний ажлын байран дахь судалгааны ажлыг нэмэгдүүлэх, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, сургууль, эмнэлгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор амжилттай зохион байгуулагдлаа.

Зочин илтгэгчээр.

Я.Энхжаргал, НЭМУ-ны доктор, дэд профессор АШУҮИС-ийн СУВИЛАХУЙН сургуулийн НЭМ-ийн тэнхимийн эрхлэгч, багш. Ц.Оюундарь, Доктор, дэд профессор ОУУБИС- Сувилахуйн сургуулийн багш нар оролцлоо.

ЭШХ-д илтгэл Дархан-Уул аймгийн НЭ-с -5,Сэлэнгэ аймгийн НЭ-с -2, Орхон аймгийн БОЭТ-с 1

Хөвсгөл аймгаас-3, Улаан-Баатараас – 1 буюу нийт 12 илтгэл хэлцэгдэв.

Үүнээс дараах илтгэлүүд шалгарч доорхи байруудыг эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.

Тэргүүн байр:

Сувилагчдын цахим түүх хөтлөлтийг үнэлэх нь

/Ц.Учрал, Б.Амаржаргал, Я.Мөнхсувд, Д.Оюунцэцэг/

Дэд байр:

Дархан-уул аймгийн нэгдсэн эмнэлгийн шинэ сувилагчдыг ажлын байранд шавилан сургалтаар дадлагажуулах сургалтын үр дүнг үнэлэх нь.

/Э.Юмжирдулам, С.Одонцэцэг, Д.Оюунцэцэг/

Гутгаар байр:

Сувилагч мэргэжлийн нэр хүнд, сувилагчдад өгч буй үйлчлүүлэгчдийн cэтгэл ханамжийг судлах нь

/С.Наранцэцэг, В.Цэцэгдарь, Д.Оюунцэцэг/

Гутгаар байр:

Сумын ЭМТ-ийн эмч, эмнэлэгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага

Э. Энхтуул Хөвсгөл аймгийн Ар булаг сумын ЭМТ

Шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилсан багш нар.

Б.Мөнхбат, Дархан-Уул аймгийн НЭ-ийн ерөнхий эмч, УУ-ны магистр, клиникийн профессор, Тэргүүлэх зэрэгтэй эмч

Б.Мэндхүү, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг салбар АУС-ийн Анагаахын суурь боловсролын тэнхимийн эрхлэгч, Боловсрол судлалын доктор, дэд профессор

С.Одончимэг, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС-ийн Суурь шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч, Хэл шинжлэлийн ухааны доктор

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 142
  • Энэ сард: 42,161
  • Нийт: 484,606