
АШУҮИС-ийн Ректорын 2024 оны 12 дугаар сарны 17-ны өдрийн А/300 дугаар тушаалаар төгсөлтийн дараах сургалтад багшлах бүрэлдэхүүний нэрс шинэчлэн баталсантай холбогдуулан Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгээс төгсөлтийн дараах сургалтад оролцогч багш нарт зориулсан уулзалт, сургалтыг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр танхимаар зохион байгууллаа.
Уулзалт, сургалтад АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Б.Баясгаланмөнх, сургалтын албаны дарга Б.Хандаа, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн төгсөлтийн дараах сургалтын дадлага чиглүүлэгч багш нар болон клиникийн профессор, мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй эмч С.Цогтсайхан, клиникийн профессор, тэргүүлэх зэрэгтэй эмч С.Цэеэрэгзэн, сувилахуйн албаны арга зүйч, тэргүүлэх зэрэгтэй сувилагч Я.Мөнхсувд нар оролцлоо. Уулзалтаар төгсөлтийн дараах сургалтад хамрагдаж байгаа оюутнуудын ирц, сургалтын чанар, технологи, сургууль эмнэлгийн хамтын ажиллагаа, АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг, АШУҮИС-ийн Нэгдсэн төв эмнэлэгт туршлага судлах боломжийн талаар санал солилцож, цаашид анхаарах үйл ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Уулзалтын үеэр төгсөлтийн дараах сургалтын чиглүүлэгч багш нарт багшлах эрхийн үнэмлэхийг сургуулийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Б.Баясгаланмөнх гардуулж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Төгсөлтийн дараах сургалтын багш нарт зориулан сурган заах арга зүйн “Сургалтыг идэвхжүүлэх аргуудыг дадлага хичээлд ашиглах нь” сэдэвт сургалтыг сувилахуйн тэнхимийн ахлах багш Д.Оюунцэцэгтэй хамтран зохион байгууллаа.