Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн Эрүүл Мэндийн чиглэлийн салбар комиссын 2025.12.17-ны өдрийн хурлаар Хөдөлгөөн засал бакалаврын хөтөлбөр 5 жилээр шинэ оны босгон дээр амжилттай магадлан итгэмжлэгдлээ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч эрдэмтэн багш нар, ажилтан, ажиллагсад та бүхэндээ халуун баяр хүргэе. Бид бүгдийн хамтын хүч, хамтын хөдөлмөр байлаа.
Хөдөлгөөн засал хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх явц өмнөх хөтөлбөрүүдтэй харьцуулахад хамгийн их хугацаа (тасралтгүй 3 сар) зарцуулсан, боловсролын багц хуулийн шинэчлэл, шинэ дүрэм журмуудын нийцлийг хангаж, олон сорилттой тулгарсан, арвин баялаг туршлага хуримтлуулсан процесс байлаа.
Бэрхшээлтэй тулгарах бүрд нягтарч, атгасан гар шиг ажиллаж чадсан хөтөлбөрийн өөрийн үнэлгээний багийн хамт олондоо, тэр дундаа Хөдөлгөөн засал хөтөлбөрийг амжилттай нутагшуулах ачааны хүндийг үүрч яваа Нийгмийн эрүүл мэнд-Уламжлалт анагаах ухааны тэнхимийн дадлагажигч багш, боловсрол судлалын магистр Б.Баатархуяг, эрүүл мэндийн бодлого удирдлагын магистр Л.Ганчимэг нартаа, шалгуурын дэд багийг ахалсан Нийгмийн эрүүл мэнд-Уламжлалт анагаах ухааны тэнхимийн эрхлэгч анагаах ухааны магистр Г.Ууганцэцэг, Эрдэм шинжилгээ, мэдээлэл технологийн албаны дарга, эм зүйн ухааны доктор, дэд профессор О.Отгонтогоо, сургалтын албаны арга зүйч Г.Оюунцэцэг, Ц.Батцэцэг, Хөтөлбөрийн өөрийн үнэлгээний багийн ахалж, удирдлагаар хангаж ажилласан Захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Б.Баясгаланмөнх нартаа талархал дэвшүүлье.
МОНГОЛ УЛСЫН ӨНЦӨГ БУЛАН БҮРД АЖИЛЛАЖ БАЙГАА ЭРХЭМ ТӨГСӨГЧИД, АЖИЛ ОЛГОГЧИД, СУРАЛЦАГЧ ОЮУТНУУДДАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ.