Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль, “Дижитал шийдэл ба Хиймэл оюун ухааны хөгжлийн төв”-тэй хамтран багш нарын хиймэл оюун ухааны технологийг сургалт, судалгаанд үр дүнтэй ашиглах арга зүйг дээшлүүлэх зорилгоор “Багш+AI МАСТЕР” сэдэвт хиймэл оюун ухааны ахисан түвшний 2 дахь удаагийн цуврал сургалт 2026 оны 1-р сарын 21-ны өдөр танхимаар зохион байгуулагдлаа. Сургалтыг Санхүү, Эдийн Засгийн Их Сургуулийн ахлах багш, доктор Л.Эрдэнэсайхан, багш Д.Хулан хөтлөн явуулж тус сургуулийн 50 гаруй багш, мэргэжилтэн хамрагдав. Сургалтаар AI пропмт бичих ур чадвар, өгөгдлийн шинжилгээ хийх, чатботтой цахим ном хийх, Magic School хичээлийн хөтөлбөр, агуулга хөгжүүлэх, дасгал болон тест зохиох, зураг үүсгэх, сайжруулах, өнгө тохируулах үндсэн арга Kling AI, Leonardo Ai, Gemini, Google VEO3 ашиглан видео үүсгэх, контент хийх, Mentimeter ашиглан санал асуулга асуулга, Quiz Live word cloud үүсгэх зэрэг хиймэл оюун ухааны ахисан түвшний программ ашиглан дадлага, даалгавар гүйцэтгэв.