АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС-ийн багш, судлаачдын “ЭРДМИЙН ЧУУЛГАН ДАРХАН-2026” эрдэм шинжилгээний хурал 2026 оны 03 сарын 18-ны өдөр 13.00-19.30 цагт “Эрдмийн өргөө”-нд амжилттай болж өндөрлөлөө. Эрдэм шинжилгээний хуралд багш, ажилтан, ажилчдын шилдэг аман илтгэл 13, E-POSTER төрөлд 10 илтгэл хэлэлцэгдэв.
Үүнээс дараах илтгэлүүд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.
Аман илтгэлийн төрлөөр:
Тэргүүн байр
Ч.Жадамба, О.Эрдэнэзаяа, М.Бүрнээ, А.Гүрбадам, Д.Тэмүүлэн, О.Олдох, Д.Энхмаа, Н.Гиймаа. АШУҮИС, Дархан-Уул аймаг дахь салбар анагаах ухааны сургууль, Анагаахын суурь боловсролын тэнхим, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн БАС. Уушгины хавдрын эсийн нүүн шилжилтэд флаваноны нөлөөг судалсан дүн
Дэд байр
Б.Ариунжаргал, Б.Ариунжаргал, Б.Хулан. АШУҮИС, Дархан-Уул аймаг дахь салбар анагаах ухааны сургууль, Эм зүйн тэнхим, Дархан Нэгдсэн Эмнэлгийн Мэдрэлийн тасаг. TP53 мутацитай, олон эрхтэн хамарсан хавдрын оношилгооны хүндрэл эмнэлзүйн ховор тохиолдол.
Гутгаар байр
З.Оюунтогтох, Д.Отгонцэрэн, Ц.Номин-Эрдэнэ, Д.Оюунцэцэг. АШУҮИС, Дархан-Уул аймаг дахь салбар анагаах ухааны сургууль, Сайхан сэтгэл эмнэлэг, Сувилахуйн тэнхим. Бэлгийн болон хүйсийн баримжааны талаар эмнэлгийн мэргэжилтэн, анагаахын оюутнуудын мэдлэг, хандлагыг судлах нь илтгэлээр тус тус байр эзэллээ.
E-POSTER төрөлд:
Тэргүүн байр
Г.Оюунцэцэг, Ц.Батцэцэг, Б.Хандаа, Б.Баясгаланмөнх. АШУҮИС, Дархан-Уул аймаг дахь салбар анагаах ухааны сургууль, Сургалтын алба, Захиргаа. Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн чанар ба суралцагчдын сэтгэл ханамжийн хамаарлыг ISO 21001:2018 стандартын шалгуур үзүүлэлтээр үнэлэх нь
Дэд байр
Б.Баатархуяг, Ц.Цолмонбаяр, Л.Ганчимэг. ХСҮТ,Сэргээн засах тасаг, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар АУС, НЭМ-УАУ-ны тэнхим. Хөхний хорт хавдрын хими эмчилгээний дараах өвчтөнд зүрхний эмгэгийн сэргээн засах зарчимд суурилсан хөдөлгөөн засал эмчилгээний үр нөлөө эмнэлзүйн тохиолдол.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд:
О.Отгонтогоо, Эрдэм шинжилгээ мэдээлэл технологийн албаны дарга, эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Эм зүйн ухааны доктор, дэд профессор
Ц.Нандинсүрэн, Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний албаны дарга, Химийн ухааны доктор
Д.Мөнх-Эрдэнэ, Эмзүйн тэнхимийн эрхлэгч, Боловсрол судлалын доктор
С.Одончимэг, Суурь шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч, Хэл шинжлэлийн ухааны доктор
Л.Ариунаа, Суурь шинжлэх ухааны тэнхимийн багш, Боловсрол судлалын доктор
Д.Отгонжаргал, Суурь шинжлэх ухааны тэнхимийн багш, Техникийн ухааны доктор нар ажиллалаа.
Зохион байгуулагч:
Эрдэм шинжилгээ, мэдээлэл технологийн алба
Нийгмийн Эрүүл Мэнд-Уламжлалт Анагаах Ухааны тэнхим