“Дэлхий усны өдөр”-т зориулсан үйл ажиллагааг хөтөлбөрийн дагуу 03 дугаар сарын 09-20-ны өдрүүдэд зохион байгууллаа. Үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан “Ус ба энх тайван” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд Эх барихуйн 1-р дамжааны оюутан М.Урангоо тэргүүн байр, Анагаахын суурь боловсролын 1-р дамжааны оюутан Г.Нандин-Эрдэнэ дэд байр, Лабораторийн техникийн 1-р дамжааны оюутан Б.Мөнхзул гутгаар байр, “Ус чандмань эрдэнэ” сэдэвт гар зургийн уралдаанд АСБ-н 1-р дамжааны оюутан Н.Жавзандулам тэргүүн байр, Эх барихуйн бакалаврын 1-р дамжааны оюутан Б.Анударь дэд байр, Эх баригчийн 1-р дамжааны оюутан Г.Урангоо гутгаар байр, АСБ-н 1-р дамжааны оюутан Э.Лхагважаргал тусгай байранд тус тус шалгарлаа. “Усаа хайрлая хамгаалъя” цахим мэдээлэл, зөвлөмжийг 03 дугаар сарын 09-20-ны өдрүүдэд цахимаар хүргэлээ. Үйл ажиллагааны хаалтыг 2026.03.20-нд хийж уралдааны шагналыг гардуулан өглөө. “Ус ба энх тайван” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг Дархан Ус суваг ХК, “Ус чандмань эрдэнэ” сэдэвт гар зургийн уралдааныг Дарханы оюутны холбоо ивээн тэтгэж ажиллаа. Эссэ бичлэгийн уралдааны шагналыг Дархан Ус суваг ХК-ны Захиргаа удирдлагын хэлтсийн дарга А.Баттөр, мэргэжилтэн Цогцолмаа, Гар зургийн уралдааны шагналыг Дарханы социал демократ оюутны холбооны тэргүүн Б.Наранхүү нар гардуулан өглөө.