АШУҮИС-ийн Дархан –Уул аймаг Анагаах Ухааны Сургуулииас жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг угт “Хими-биологийн” төвийн бүсийн олимпиадыг 2 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.
Олимпиадад Дархан-Уул, ОИЦ сургууль, Од сургууль, 9, 15, 16-р сургууль, Дархан-Эмпати, Монгол-Оюу, Цайхун, Сэлэнгэ аймаг 2, 5, Номгон сургуулийн 11, 12-р ангийн нийт 87 сурагч мэдлэг, чадвараа сорин өрсөлдсөнөөс:
I байр П.Оргилболд Сэлэнгэ аймаг, 2-р сургууль
II байр О.Отгончимэг Дархан-Уул, 16-р сургууль
III байр Ш.Зулцэцэг Дархан-Уул, Од сургуулийн сурагчид амжилттай оролцон шагналт байруудыг эзэллээ.
Ийнхүү 1-р байранд шалгарсан сурагч тус сургуульд элсэн суралцсан тохиолдолд сургалтын төлбөрийн хөнгөлөлт 1.000.000 төгрөг,
2-р байранд шалгарсан сурагч тус сургуульд элсэн суралцсан тохиолдолд сургалтын төлбөрийн хөнгөлөлт 500.000 төгрөгийн урамшууллаар тус тус шагнууллаа.
Олимпиадад оролцохоор ирсэн төгсөх ангийнханд сургуулиа сурталчлах зорилгоор сургуулийн тухай болон мэргэжлүүдийн хөтөлбөрүүдийн талаар танилцуулга хийж, орон нутагтаа сурах давуу талуудыг онцлон тайлбарлаж, мөн хичээлийн А, Б байруудын зарим анги танхимуудаар оруулан танилцууллаа. Мөн АШУҮИС-Дархан АУС-ийн ЗХШҮА-ны дарга Ц.Нандинсүрэн химийн ухааны доктортой хамтран ажилласан.