Ачаалж байна

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН “ОЮУНЫ ИРЭЭДҮЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛСАН “АНАГААХЫН ХИМИ-БИОЛОГИ”-ИЙН ТУРШИЛТАТ НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Админ 2026 оны 3-р сарын 27 өдөр

Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Оюуны Ирээдүй” цогцолбор сургуулийн хими, биологийн хичээл сонгон судалж байгаа ахлах ангийн сурагчдад зориулсан өртөөт 8 хичээлийн туршилтат нээлттэй хичээлийг АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн суурь шинжлэх ухааны тэнхим, Анагаахын суурь боловсролын тэнхим, Био-Анагаахын тэнхим Сургалтын алба, Оюуны Ирээдүйн сургуулийн химийн багш нартай  хамтран 2026 оны 03 дугаар сарын 24-ны өдөр  тус сургууль дээр зохион байгууллаа. 
    “Химийн шинжлэх ухаан Анагаах ухаанд” сэдвээр багш Б.Хонгорзул 
    “Хүний бие дэх буфер уусмалын ач холбогдол” сэдвээр  багшЗ.Баттунгалаг
    “Жимснээс ДНХ ялган тунадасжуулах” сэдвээр  багш П.Мөнхзул 
    “ Эсийн хуваагдлыг микроскопоор ажиглах нь ” сэдвээр  багш  Б.Цэнгэлсүрэн
    Бичил биетний эсийн бүтэц хэлбэр зүй” сэдвээр багш Д.Одбаяр
    “Уургийн биохимийн бүтцээс зарим хэсгийг тодорхойлох” сэдвээр  багш Э.Энхзаяа
    “Тэжээлт орчин бэлтгэх арга” сэдвээр багш Б.Оюунчимэг 
    “Лабораторийн шинжилгээг явуулах ” сэдвээр багш Ч.Жадамбаа нар 
нар  8 өртөөт нээлттэй туршилтат хичээлийг чиглүүлэн явууллаа.  Хичээлийн хэрэглэгдэхүүн“ лабораторийн бэлтгэл байдлыг лаборант Б.Ариунболд хангаж ажилласан болно.Тус хичээлд Оюуны Ирээдүйн  сургуулийн хими, биологийн хичээл сонгон судалж байгаа 80 сурагч, хими-биологийн секцийн химийн багш Ц.Батцацрал, Ч.Өлзийхүү, П.Нямаа, Д.Гэрэлхүү, Ю.Юмчиндулам багш нар оролцлоо. 

Хамтарсан туршилтат хичээлийг зохион байгуулсан багш нартаа талархал илэрхийлье.

Хичээлд оролцсон сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье. 
 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 66
  • Энэ сард: 141,556
  • Нийт: 584,001