Ачаалж байна

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР ГАМШГААС СЭРГИЙЛЭХ ДАСГАЛ СУРГУУЛИЛТАД ХАМРАГДЛАА.

Админ 2026 оны 3-р сарын 27 өдөр

Монгол улсын засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам’-ын хэрэгжилтийн хүрээнд ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА, СУРГУУЛИЛТАД тус сургуулийн нийт 201 багш, ажилтан, оюутнууд хамрагдлаа. Дадлага сургуулилтын явцад Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22-р ангийн Аврагч, гал сөнөөгч, ахлагч Б.Мөнх-Оргил хяналт тавин ажиллаа.

Тус сургалтаар улс орон даяар зарласан зарлан мэдээллийн дохионы дагуу багш, ажилтан, оюутнууд ажлын байрнаасаа аюулгүй байдлаа ханган, аврах гарцаар хэрхэн гарч аюулгүй талбай буюу цугларах цэгт цуглах дадлага сургуулилтыг хийлээ.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 66
  • Энэ сард: 141,556
  • Нийт: 584,001