АШУҮИС-ийн Ректорын 2026 оны А/49 тоот “Төгсөлтийн өмнөх сургалтыг 2025-2026 оны хичээлийн жилийн өвлийн улиралд төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг, эмчийн дардас гардуулах тухай” тушаалаар Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийг эм найруулагч мэргэжлээр Б.Баяржаргал, Х.Булган, Ч.Насантогтох, Б.Нямсүрэн, эх баригч мэргэжлээр Д.Сувд-Эрдэнэ нар амжилттай төгслөө.
Төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг гардуулах үйл ажиллагаа 2026 оны 03-р сарын 25-ны өдөр зохион байгуулагдаж сургуулийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Б.Баясгаланмөнх, эм зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Мөнх-Эрдэнэ, эмнэл зүйн тэнхимийн эрхлэгч Б.Энх-Амгалан болон мэргэжлийн тэнхимийн багш нарын төлөөлөл, сургалтын албаны мэргэжилтнүүд оролцов. Сургуулийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Б.Баясгаланмөнх төгсөгчдөд энгэрийн тэмдэг, диплом гардуулан, төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжлийнхээ нэр төрийг өндөрт өргөж, хүн ардын эрүүл мэндийн үйлс хэрэгт чин сэтгэлээрээ зүтгэж ажиллахыг нийт төгсөгчдөд уриаллаа.