АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль нь 2026 онд нэгдсэн менежментийн тогтолцооны ISO стандартуудыг нэвтрүүлэхээр зорьж байна. Зорилтын хүрээнд нэвтрүүлэх багийн хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор Олон Улсын Стандартын Академиас зохион байгуулсан чанарын менежментийн тогтолцооны олон улсын ISO 9001:2015 стандарт, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 45001:2015 стандарт, байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001:2015 стандартуудын шаардлага, байгууллагад нэвтрүүлэх ач холбогдол, үр дүнтэй хэрэгжүүлж, сайжруулах талаар нэгдсэн суурь ойлголт өгөх, ур чадвар эзэмшүүлэх арга зүйн сургалт 2026 оны 03 дугаар сарын 11,12,13-ны өдрүүдэд зохион байгуулагдав.
Сургалтад эм зүйн тэнхимийн багш Б.Хулан, суурь шинжлэх ухааны тэнхимийн багш Б.Хонгорзул, оюутны дотуур байрны багш С.Хандсүрэн, эрдэм шинжилгээ, мэдээлэл технологийн албаны ахлах мэргэжилтэн М.Бат-Амгалан, нийгмийн эрүүл мэнд-уламжлалт анагаах ухааны тэнхимийн дадлагажигч багш Э.Бямбасүрэн, анагаахын суурь боловсролын тэнхимийн дадлагажигч багш Б.Цэвэлмаа, сургалтын албаны дарга Б.Хандаа нар хамрагдлаа.