АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн Хөтөлбөрийн дэд хорооны ээлжит хурал 2026 оны 04-р сарын 22-ны өдөр зохион байгуулагдлаа. Хөтөлбөрийн дэд хорооны дарга АУ-ны доктор, дэд профессор Б.Баясгаланмөнх хурлыг даргалан явуулж хөтөлбөрийн дэд хорооны гишүүд ЭЗУ-ны доктор, дэд профессор О.Отгонтогоо, БС-ны доктор, дэд профессор Б.Мэндхүү, БС-ын доктор Д.Мөнх-Эрдэнэ, ХШУ-ны доктор С.Одончимэг, АУ-ны магистр Х.Оюунгэрэл, АУ-ны магистр Ц.Эрдмаа, БС-н магистр Д.Оюунцэцэг, БС-н магистр Л.Отгонтөгс нар шинэлэг сургалтын арга, төгсөлтийн ур чадвар шалгалтын агуулгын талаар хэлэлцлээ. Тус хурлаар Нийгмийн эрүүл мэнд-Уламжлалт анагаах ухааны тэнхимийн ахлах багш П.Саруул, дадлагажигч багш Э.Бямбасүрэн нар “KWL, Think-Pair-Share(Бод, хамтар, хуваалц)” Нийгмийн эрүүл мэнд-Уламжлалт анагаах ухааны тэнхимийн багш А.Батзул “Интеграцчилсан сургалтын тоглоомт арга” дадлагажигч багш Л.Ганчимэг “Төсөлд суурилсан арга зүй”, “Галерэйн арга”, дадлагажигч багш Б.Баатархуяг “Эмнэлзүйн ур чадварын тохиолдол ба симуляцийн сургалтын арга”, дадлагажигч багш Б.Дуламсүрэн “Station Rotation Model” Анагаахын суурь боловсролын тэнхимийн дадлагажигч багш П.Уянга “Team Based Learning (багт суурилсан арга)”, “Modeling Method-Загварчлалын арга” сэдвээр багш нар сургалтад ашиглаж буй дэвшилтэд, шинэлэг сургалтын аргуудаа танилцууллаа.
Төгсөлтийн ур чадварын шалгалтын зохион байгуулалт, агуулгын талаар Анагаахын суурь боловсролын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Б.Мэндхүү Лабораторийн техникч хөтөлбөр, Эмзүйн тэнхимийн эрхлэгч доктор Д.Мөнх-Эрдэнэ Эмзүйч, Эм найруулагч хөтөлбөр, Сувилахуйн тэнхимийн эрхлэгч ахлах багш Л.Отгонтөгс Сувилахуйн бакалавр, Сувилахуйн дэд бакалаврын хөтөлбөр Эмнэлзүйн тэнхимийн ахлах багш П.Дуламжав, Ц.Эрдмаа нар Эх барихуй, Эх барихуй дэд бакалаврын хөтөлбөр, Нийгмийн эрүүл мэнд-Уламжлалт анагаах ухааны дадлагажигч багш Б.Баатархуяг Уламжлалт анагаах ухааны сувилахуй, хөдөлгөөн засалч хөтөлбөрийн төгсөлтийн ур чадварын шалгалтын зохион байгуулалт болон шалгалтын агуулгын талаар тус тус хэлэлцүүллээ.
ЭРДЭМТЭН БАГШ НАРТАА БАГШЛАХУЙН ИХ ҮЙЛСЭД НЬ ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.