Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулиас уламжлал болгон явагддаг “Ажил олгогч-Төгсөх дамжааны оюутнуудын уулзалт-2026” уулзалт, хэлэлцүүлэг 2026 оны 5-р сарын 1-ний өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтад Цэргийн төв эмнэлэг, П.Н. Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг, Интермед эмнэлэг, Монос Дархан ХХК зэрэг байгууллагуудын 30 гаруй ажил олгогчдын төлөөлөл хэлэлцүүлэгт оролцож, төгсөгчдийн ур чадвар, хүлээлтийн талаар санал бодлоо илэрхийлж, төгсөх дамжааны оюутнуудтай уулзалт зохион байгуулж, ажлын байрны санал болон тавигдах шаардлагуудын талаар мэдээлэл өгөв. Хэлэлцүүлгийн төгсгөлд талууд хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулж, оюутнуудыг дадлагажуулах, ажлын байраар хангах тал дээр санал нэгдлээ. Арга хэмжээний төгсгөлд ажил олгогчид болон сургуулийн багш, ажилтнуудын дунд "Дартс"-ын нөхөрсөг тэмцээн зохион байгуулагдлаа.