Оюутнуудын үдэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлж, түгээн дэлгэрүүлэх, сурталчилах, эх хэл бичиг соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх үүднээс Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн “Сайн санаа-Сайхан сэтгэл” клубын “Уламжлалаа дээдэлдэг сайн хүн” дэд хөтөлбөр номын сантай хамтран Дархан-Уул аймгийн АУС-ийн нийт оюутнуудын дунд “Үндэсний бичгээрээ сайхан бичье” цэвэр бичлэгийн уралдааныг 2026 оны 4-р сарын 30-аас 5-р сарын 8-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд нийт 16 оюутан Ч.Чимэдийн “Би монгол хүн” шүлгийг бичиж өөрийн эрдэм мэдлэг, ур чадвараа сорин оролцлоо.