Ачаалж байна

ХӨДӨЛГӨӨН ЗАСЛЫН ЭМНЭЛЗҮЙН ДАДЛАГА ХИЧЭЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Админ 2026 оны 10-р сарын 15 өдөр

     АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн НЭМ-УАУ тэнхимийн хөдөлгөөн заслын 4 дүгээр дамжааны оюутнуудын “Спорт, эрүүл мэндийн тусламжийн хөдөлгөөн заслын менежмент” хичээлийн эмнэлзүйн дадлага 2026 оны 10 дугаар сарын 12-ноос эхлэн Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.
Тус дадлага нь Монголын сагсан бөмбөгийн дээд лиг, M хөгжлийн лиг, 3x3 үндэсний шигшээ багуудын бэлтгэлийн орчин болон Хавдар судлалын үндэсний төв, Мөнгөн гүүр эмнэлгийн үйл ажиллагаанд түшиглэн явагдаж байна.
Дадлагын хүрээнд оюутнууд онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, хөдөлгөөн заслын үнэлгээ, тусламж үйлчилгээний арга барилд суралцах, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, эмнэлзүйн орчинд ажиллах туршлага хуримтлуулах боломж бүрдэж байна.
Дадлагын хичээлийг удирдагч багш болон чиглүүлэгч хөдөлгөөн засалч нарын удирдлага, зааварчилгаан дор хичээлийн хуваарийн дагуу үргэлжлүүлэн явуулж байна.
Дадлагын удирдагч багш: Б. Баатархуяг

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 306
  • Энэ сард: 245,434
  • Нийт: 687,879