Ачаалж байна

“ДЭЭД БОЛОВСРОЛД ТУЛГАМДСАН АСУУДАЛ – Х БАГШИЙН ХӨГЖИЛ – ЦАХИМ ШИЛЖИЛТ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Админ 2026 оны 11-р сарын 12 өдөр

     Дээд боловсролд тулгамдсан асуудал – х багшийн хөгжил –цахим шилжилт сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2026.11.06-нд АШУҮИС-ийн Дархан – Уул аймаг дахь салбар АУС дээр амжилттай зохион байгуулагдлаа. Эрдэм шинжилгээний хурлаар зочин илтгэлүүд болох “Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Нийгмийн шинжлэх ухааны салбарын бага чуулганы дарга, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич Н.Бэгз Ирэх цагийн сорилт ба Боловсролын бодлогын шинэчлэл” “Монгол Улсын Их Сургуулийн зөвлөх багш, доктор, профессор Н.Оюунцэцэг Дээд сургуулийн менежмент ба хичээлийн шинэ парадигм: Багшлахуйгаас суралцахуйд” “Монгол улсын гавьяат багш, Анагаах ухааны доктор, профессор Монголын Анагаах Ухааны Академийн гишүүн, академич Н.Сүмбэрзул Цахим шилжилтийн үе дэх анагаахын багшийн үүрэг оролцоо” “МонСертф тохирлын үнэлгээний байгууллагын үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Г.Билгүүн Стандарттай Монгол хөтөлбөр” илтгэл хэлэлцүүллээ. Тус эрдэм шинжилгээний хурлаар үндсэн илтгэл 13-н судлаач илтгэлээ хэлэлцүүлж үүнээс 
Тэргүүн байранд МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн судлаач Т.Буяндэлгэрийн Дээд боловсролын байгууллагын шийдвэр дэмжих системийн хэрэгжилтийн бэлэн байдлын үнэлгээ сэдэвт судалгаа. 
Дэд байранд Этүгэн их сургууль, Эрүүл мэндийн сургуулийн судлаачид болох Д.Наранцацрал, С.Пагмадулам, Ц.Лхагвадулам, М.Оюундэлгэр нарын Анагаахын оюутнуудын цахим эмнэл зүйн симуляцид суурилсан сургалтын туршлагыг үнэлэх нь сэдэвт судалгаа.
Гутгаар байранд Мандах их сургууль, Инженер эдийн засгийн сургуулийн судлаачид болох О.Оюунбаатар, Д.Түвшинжаргал нарын Оюутнуудын сэтгэхүйн үйл ажиллагааны онцлогийн судалгаа сэдэвт судалгаа тус тус шагналт байранд шалгарлаа. 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 582
  • Энэ сард: 258,019
  • Нийт: 700,464