Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн багш шавийн уулзалт Эрдэнэт Булган Хөвсгөл Сэлэнгэ аймгуудад болж тус аймгуудад Дархан Анагаах Төгсөгчдийн холбооны салбараа байгуулж салбарын гэрчилгээ тамга тэмдгийг гардуулж өглөө. Мөн уулзалтын үеэр төгсөгчидтэй ярилцлага өрнүүлж, сургуулийн түүхт 50 жилийн ойн мэдээллийг өгч, тэдний саналыг сонсож цаашдын хамтын ажиллагаанд тусгаж хэрэгжүүлэхээр боллоо.