АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар АУС, Япон улсын Жичи АУС-ийн Сувилахуйн сургуулиуд нь хамтын ажиллагааны хүрээнд багш, оюутан солилцоо, эрдэм шинжилгээ судалгааны ажил дээр хамтран ажиллах, хамтран эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар тохиролцов.
Жичи Сувилахуйн сургуулийн 8 оюутан, 2 багш 2 өдрийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагаа, сургуулийн эмнэлэг, үйлдвэрлэлийн дадлагын талаар ярилцан, сувилахуйн ангийн оюутнууд “Сувилагч мэргэжлийг яагаад сонгосон бэ?, Япон, Монголын сувилагч бэлтгэх сургалтын ялгаа...” сэдвээр нээлттэй ярилцлага хийж, санал бодлоо солилцлоо.