Ачаалж байна

Монгол Улсын Гавъяат эмч, ахмад багш Д.Бүрнээгийн нэрэмжит “Best midwives” сэдэвт оюутны ур чадварын тэмцээн амжилттай явагдлаа.

Админ 2020 оны 6-р сарын 30 өдөр

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн  “ БАГШ ХӨГЖЛИЙН АЯН”-  ны хүрээнд   Монгол Улсын Гавъяат эмч, эх барихын ахмад багш  Д.Бүрнээгийн нэрэмжит  “Best midwives” сэдэвт ур чадварын тэмцээнийг Эмнэлзүйн тэнхимийн багш, оюутнууд  амжилттай зохион байгууллаа.
Уг тэмцээн нь АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар АУС – ийн түүхт 50 жилийн ой угтсан 50 БҮТЭЭЛЧ АЖИЛ - ын нэг бөгөөд энэ жилээс Монгол Улсын Гавъяат эмч, ахмад багш  Д.Бүрнээгийн нэрэмжит болгон зохион байгуулж, эх барихын II, III дамжааны 80 гаруй оюутан ур чадвараа сорилоо.
Тэмцээнд оролцогчид нь эмнэлзүйн дуураймал орчинд энгийн симулешн, стандарт өвчтөнд тулгуурлан ур чадвараа сорьдог бөгөөд  5 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын Гавъяат эмч, ахмад багш, клиникийн профессор, тэргүүлэх зэрэгтэй эмч   Д.Бүрнээ нь Ганууд ХХК-ны дотор, уламжлалт, рашаан эмнэлгийн захирал бөгөөд  одоогоор Баянхонгор аймгийн Шаргалжуутад үйл ажиллагаа явуулж байгаа. Тэрээр төрөлх сургуульдаа хүрэлцэн ирж, шагналыг ивээн тэтгэн, багш оюутнуудад үнэтэй зөвлөгөө, сургаалаа хайрласан нь уг арга хэмжээг илүү үр өгөөжтэй болголоо.
Тэмцээний:
-    Тэргүүн байранд   Б. Одонцэцэг ахлагчтай  “BELIEVE”  баг
-    Дэд байранд     Д. Золжаргал ахлагчтай “КЕДИ ШИШИ” баг
-    Гутгаар байранд  О. Оюунгэрэл ахлагчтай  “ АЧТАН”  баг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Зохион байгуулагч :  Эмнэлзүйн тэнхим, СБЗА

 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 36
  • Энэ сард: 16,802
  • Нийт: 459,247