Ачаалж байна

“ЭРДМИЙН ЧУУЛГАН-2019” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Админ 2020 оны 8-р сарын 11 өдөр

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн “Эрдмийн чуулган-2019” оюутны эрдэм шинжилгээний хурал 2019.03.20-нд болж, шилдэгүүдээ шалгарууллаа.
 Аман илтгэлийн төрлөөр:
1-р байр. Ясны хатуу эдийн нягтын өөрчлөлтийг ясны цөвийн өөрчлөлттэй харьцуулсан судалгааны дүн. УАС-ийн III дамжааны оюутан Б.Цэрэнханд, удирдсан багш Г.Ууганцэцэг
2-р байр. Дархан –Уул аймаг дахь ЕБС-ийн сурагчдын өглөөний болон үдийн цайны төрөл, тэжээллэг чанарын судалгаа. АУСБ-ын II, САЗ-ийн I дамжааны оюутан М.Хонгорзул, А.Наранцацрал, Т.Бадамгарав, удирдсан багш М.Оюун, Б.Болортуяа, Б.Туяа
3-р байр. 3-5 хүртэлх насны хүүхдүүдийн нүдний харааны өөрчлөлт, нөлөөлөх хүчин зүйлсийг судлах нь. АУСБ-ын II дамжааны оюутан Б.Анар, удирдсан багш Д.Оюунцэцэг

Е-постер төрлөөр:
1-р байр. Оюутнуудын шийдвэр гаргах чадварыг өөртөө итгэх итгэл, хувь хүний хэв шинжтэй харьцуулан судалсан нь. АУСБ-ын II дамжааны оюутан Д.Лена, Н.Номин-Эрдэнэ, удирдсан багш Б.Болортуяа
2-р байр. ЕБС-ийн 1-р ангийн сурагчдын ширээ, сандлын хэмжээсүүдийг улсын стандарттай харьцуулсан дүн. Эх барихуйн II дамжааны оюутан Х.Ууганболор, Б.Жавзанпагма, Б.Оюун-Эрдэнэ, удирдсан багш П.Саруул
3-р байр. Дархан-Уул аймгийн иргэдийн дундах соруул заслын эмчилгээний хэрэглээнд хийсэн судалгаа. УАС-ийн III дамжааны оюутан А.Хулан, Л. Мөнхтуул удирдсан багш Я.Баасансүрэн
Хуралд амжилттай оролцсон нийт оюутнууддаа болон шилдэг илтгэгч оюутнууддаа эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.

 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 29
  • Энэ сард: 16,795
  • Нийт: 459,240