Ачаалж байна

Оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд Франц оюутнууд манай сургууль дээр дадлага хийж байна.

Админ 2020 оны 8-р сарын 13 өдөр

АШУҮИС-ийн Дархан Уул аймаг дахь салбар АУС нь Францын Мулан хотын Улаан загалмайн дэргэдэх Сувилахуйн сургууль, АPAU нийгэмлэгтэй 20 гаруй жилийн турш хамтын ажиллагаатай ажиллаж байна. Энэ хугацаанд Европын холбооны ERASMUS+ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж багш солилцооны хөтөлбөрөөр 7 багшийг Мулан хотын Улаан загалмайн дэргэдэх Сувилахуйн сургууль, Келермонт Феррант хотын Анагаах Ухааны Сургуульд туршлага судлах богино хугацааны сургалтанд хамруулсан.
2019 оноос Францын Мулан хотын Улаан загалмайн дэргэдэх Сувилахуйн сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд манай сургууль дээр Францын Мулан хотын Улаан загалмайн дэргэдэх Сувилахуйн сургуулийн Сувилахуйн II дамжааны оюутан Камилле Браулт, Нийгмийн ажилтны II дамжааны оюутан Камилле Чаррьер, DMD компаний орчуулагч О.Гэрэлмаа нар 2019 оны 3-р сарын 13-наас 22-ны хооронд манай сургуулийн Сувилахуйн II дамжааны оюутан Т.Отгончимэг, Сувилагчийн II дамжааны оюутан О.Дондогдулам нартай хамтран Сувилахуйн тэнхимийн эрхлэгч Д.Оюунцэцэг, НЭМ-УАУ-ны тэнхимийн ахлах багш Д.Саруул нарын зөвлөмж, чиглэлийн дагуу дадлага хийж байна. Оюутнуудын дадлага Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод 2019 оны 03-р сарын 23-наас 4-р сарын 02-ныг хүртэл үргэлжилнэ.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 34
  • Энэ сард: 16,800
  • Нийт: 459,245