АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн “Эрдмийн чуулган-2019” багш нарын эрдэм шинжилгээний хурал 2019.03.27-нд амжилттай болж, шилдэг судлаач багш нараа шалгарууллаа. Үүнд:
Аман илтгэлийн төрлөөр:
1-р байр. Харханд циклофосфамидаар үүсгэсэн дархлаа дарангуйлагдсан эмгэгийн үеийн цусны дүрст элементийн хэмжээнд ДЭ-МОН бэлдмэлийн үзүүлэх нөлөө. Ж.Номин-Эрдэнэ, Б.Дэжидмаа, Ч.Чимидрагчаа, Н.Оюунцэцэг /Эмнэлзүйн тэнхим, АШУҮИС/
2-р байр. Хясаан мөөг /Pleurotus ostreatus-107/ омог өсгөвөрлөсөн үр дүн. Б.Оюунчимэг, Ц.Нандинсүрэн, Б.Туяа /Эм зүй, Био-Анагаахын тэнхим/
Ханын илтгэлийн төрлөөр:
1-р байр. Эмчээс айх айдсыг үнэлэх HFRS аргачлал. Б.Хулан, Я.Баасансүрэн, Ц.Эрдмаа /Эм зүй, Био-Анагаах, Нийгмийн эрүүл мэнд-Уламжлалт анагаах ухаан, Эмнэлзүйн тэнхим/
2-р байр. Арьс цэврүүтэх аутоиммун өвчний оношлогоонд биоялтаст технологийг хэрэглэсэн дүн. Л.Алгирмаа, С.Цогтсайхан, Д.Эрдэнэцогт, М.Ариунаа /Эм зүй, Био-Анагаахын тэнхим, АШУҮИС/
E-poster төрлөөр:
1-р байр. Дархан-Уул аймаг дахь АУС-ийн оюутнуудын суурь боловсролын түвшинг үнэлэх нь. Д.Оюунцэцэг, Э.Ариунцэцэг /Сувилахуй, Нийгмийн эрүүл мэнд-Уламжлалт анагаах ухааны тэнхим/
2-р байр. Кето хоолны дэглэмийн хэрэгжилтийн үр дүнд хийсэн судалгаа. Л.Отгонтөгс, Я.Баасансүрэн, Л.Оюун-Эрдэнэ /Сувилахуй, Нийгмийн эрүүл мэнд-Уламжлалт анагаах ухааны тэнхим/
Илтгэлээ амжилттай хэлэлцүүлсэн нийт судлаач багш нартаа баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.