АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль нь “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил” эрдэм шинжилгээ, онол практикийн хурлыг 2 жил тутам зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа 2019.04.26-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Хуралд ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн Мэргэжилтний Ёс Зүйн Хяналтын Хороо, Дархан-Уул аймгийн Эм холбоо хамтран зохион байгуулагчаар оролцсон бөгөөд нийт 200 гаруй эмч, эм зүйч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд, анагаахын төгсөх ангийн оюутнууд оролцлоо. Хурлын хүндэт зочноор АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш, Философийн ухааны доктор, профессор, МУ-ын гавъяат багш Х.Дамдинжав, ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн Мэргэжилтний Ёс Зүйн Хяналтын Хорооны дарга, АШУҮИС-ийн МАУОУС-ийн захирал, МАУА-ийн гишүүн, Академич, АШУ-ны доктор, профессор Д.Цэрэндагва, АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн багш, АУ-ны доктор, профессор С.Сээсрэгдорж, ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн Мэргэжилтний Ёс Зүйн Хяналтын Хорооны гишүүд оролцлоо. Хуралд ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн Мэргэжилтний Ёс Зүйн Хяналтын Хороо, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Био-Анагаахын сургууль, Сувилахуйн сургууль, Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургууль, Ач Анагаах ухааны сургууль, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг зэрэг 10 гаруй эрүүл мэндийн байгууллагын 20 гаруй судлаачид бүтээлээ ирүүлсэнээс тэргүүн байранд “Эмч үйлчлүүлэгчтэй харилцах ур чадварыг ажиглалтын аргаар үнэлсэн үр дүн” Д.Баярмаа, дэд байранд “Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн ажиллагсдын сэтгэл ханамжийн судалгаа” Ц.Эрдэнэчимэг нарын багийн илтгэлүүд тус тус шалгарлаа.
Эрдэм номын цагаан буян багш бүхэнд бат оршиж
Энэрэх сэтгэлийн ёс зүй хүн бүхэнд зөв төлөвших болтугай